Saturday, October 20, 2018

Мөнхжин

Өнөөдөр сэтгэл санаа гэнэт аймар сонин болчлоо. Мөнхжин гээд залуу Америкт хувийн хөрөнгө оруулалтын сантай, linkedIn-ийнх нь профайлыг үзсэн чинь ихэнх залуучуудын хүсдэг тэр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, хийсэн ажил болгон дээрээ амжилт гаргаж байсан маш хурдан прогресстэй явсан, хэдийн богино хугацааны туршлагатай ч ихийг үзэж харсан туулсан, өөртөө маш итгэлтэй нэгэн байна. Яг л ийм хүн болохыг мөрөөддөг. Би бас Америкт ирсэн, бас л өөрийнхөө хэмжээнд хийх юмаа хийгээд л явж байсан боловч өөртөө итгэх итгэл, эрсдэл үүрэх тэсвэл хатуужил суугаагүй байна. Эрсдэлтэй хүнд эвгүй нөхцөл байдалд орохоос зайлсхийж маш удаанаар урагшилж байна гэсэн мэдрэмж төрөх нь маш хэцүү юм.
Нэг дэх өдөр ажлын ярилцлагатай. 7 жил ажилласан хэрнээ өөрийгөө хангалттай гэж бодохгүй л байна. Гэхдээ би зоригтой өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Үзээд алдах хэрэгтэй. Тэр ажлын байрны шалгуурыг хангаж байгаа юм чинь хийх ажил нь хэцүү юм шиг санагдаж байгаа ч ороод хурдан сурч чадна. Бусдын итгэлийг худал ярьж олж аваад дараа нь итгэлийг нь алдах вий гэсэн айдас байх юм. Гэхдээ би бусдын итгэлийг алдаж байсан билүү? Үгүй. Тийм учраас өөрийнхөө өмнөх ажлын туршлагыг маш зөвөөр хангалттай сайнаар илэрхийлж чадах хэрэгтэй.